Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослоор амиа алдсан хүний тоо өсчээ

Өнгөрсөн онд нийслэлд зам тээврийн ослоор 160 хүн амиа алджээ. Мөн он гараад хэдхэн хонож байгаа ч 4 хүн зам тээврийн ослоор амь насаа алдсан байгаа юм. Эдгээр үзүүлэлтүүд нь өнгөрсөн онуудаас зам тээврийн ослоор амиа алдагсдын тоо 20 хувиар нэмэгдсэнийг харуулжээ.

Он гарсаар 4 хүн зам тээврийн ослоор амиа алдсанаас 2 нь хүүхэд байсан юм. Явган зорчигч холбогдсон зам тээврийн ослын дийлэнх нь хурд хэтрүүлэх болон явган зорчигчид замын тэмдэг тэмдэглэгээгүй газраар гарсантай холбоотой байна. Тиймээс явган зорчигчид замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой тэр дундаа ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийн урдуур гүйхгүй байх хэрэгтэйг сануулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *