Categories
мэдээ нийгэм

Залуучууд зуны амралтаараа цагийн ажил хийх сонирхолтой байна гэв

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх
Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж нь оюутан, залуучуудын хөдөлмөр
эрхлэлтийг дэмжин, улсын хэмжээнд залуучуудын ажилгүйдлийг бууруулах
зорилгоор цагийн болон байнгын ажил хайгч хэн бүхний өмнө нээлттэй үйл
ажиллагаа явуулдаг билээ. Оюутан залуусын зуны амралт эхэлсэнтэй
холбоотойгоор цагийн болон байнгын ажил хайгчдын тоо өдрөөс өдөрт
нэмэгдэж, Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржээр үйлчлүүлэх оюутан залуусын
цуваа тасрахгүй байна. Нэг өдрийн дотор нээлттэй байнгын ажлын байр 300
гаруй, нээлттэй цагийн ажлын байр 60 орчим зарлагдаж, 100 гаруй ажил
хайгч ажлын байранд шууд зуучлагджээ. Нээлттэй ажлын байр өмнөх оны мөн
үеийнхээс 30 орчим хувиар буурсан байна. Ажил хайж буй залуусын 80 хувь
нь бүтээн байгуулалтын салбар болон үйлчилгээний салбарыг ихээр сонирхож
байгаа гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *