БНСУ-ын Дэгү хотын Шинжлэх ухааны музейд “Хязгааргүй төсөөлөл бодит амьдралд хэрэгжих нь” сэдэвт олон улсын зохион бүтээгчдийн зургаа дахь удаагийн тэмцээнийг аравдугаар сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Тус тэмцээнд БНСУ-аас ес, Хятад улсаас зургаа, Монгол Улсаас гурван баг хоёрдугаар шатанд шалгаран оролцсон байна. Манай улсаас ХААИС-ийн Байгалийн ухаан, ухаалаг технологийн ахлах лицей сургуулийн П.Энхцэцэг багштай “Infinity” баг амжилттай оролцож, II байрт шалгарлаа.
Мөн доктор Ж.Эрдэнэдалай багштай “A green future” баг IV байр, доктор Б.Болормаа багштай ₮Green system” баг V байрыг тус тус эзэлжээ.