Categories
мэдээ нийгэм цаг-үе

Юнивишний багцын үйлчилгээний автомат сунгалт болон төлбөрт сувгийн зарчмыг халахаар болжээ

Иргэд, хэрэглэгчдээс ШӨХТГ-т ирүүлсэн гомдлын дагуу “Юнивишн” ХХК-ийн төлбөрт суваг болон багцын үйлчилгээний автомат сунгалтын асуудлыг хөндсөн.

Тус асуудлаар албан шаардлага хүргүүлж, гүйцэтгэлийн хяналт, шалгалт хийсний үр дүнд автомат сунгалт болон төлбөрт сувгийн үйлчилгээг халах системийн өөрчлөлтийг хийжээ. Одоогоор нийт хэрэглэгчийн 70 хувьд нэвтрүүлсэн байна. Тиймээс хэрэглэгчдийн төхөөрөмжөө унтрааж асаахыг сануулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *