Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн байна DNN.mn

11-р сарын 27-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Эг-Үүр, Хэрлэн, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -23…-28 градус, Увс нуурын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул голын хөндий, Дорнодын тал нутгаар -18…-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -2…-7 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -7…-12 градус, бусад нутгаар -12…-17 градус, өдөртөө Дархадын хотгор, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -15…-20 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар -11…-16 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0…+5 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр -1…-6 градус, бусад нутгаар -8…-13 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -21…-23 градус, бусад хэсгээр -18…-20 градус, өдөртөө -13…-15 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -24…-26 градус, өдөртөө -15…-17 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -23…-25 градус, өдөртөө -13…-15 градус хүйтэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Хятадын төмөр замын тээврийн хэмжээ өнгөрсөн сард 10 хувиар өсчээ DNN.mn

БНХАУ-ын Үндэсний төмөр замын групп компани өнгөрсөн 4 дүгээр сард 330 сая тонн ачаа тээвэрлэсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 30.18 сая тонноор илүү буюу 10.1 хувиар өссөн үзүүлэлт болсон байна.

Мөн сарын тээвэрлэлтийн хэмжээ, өдөрт ачиж буй вагоны тоо зэрэг нь түүхэн дээд хэмжээнд хүрч, хүчтэй өсөлтийн хандлагыг харуулжээ.

Тус компанийн Ачаа тээврийн хэлтсийн дарга хэлэхдээ, “тус компани нь цар тахлаас сэргийлэх бараа материал, нүүрс, газрын тос, үр тариа, бордоо зэрэг ард түмний амьдралтай шууд холбоотой чухал бараа материалуудыг тээвэрлэхэд бүх хүчээ дайчлан ажиллаж, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг хангахыг зорьсон” гэв.

Мөн тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, цар тахалтай холбоотойгоор буураад буй зорчигч тээврийг бараа тээврээр орлуулах стратегийг хэрэгжүүлсэн байна.

Тээвэрлэлтийн хувьд халдварт өвчнөөс сэргийлэх бараа материал, хөдөө аж ахуй, цахилгаан эрчим хүчний бараа бүтээгдэхүүн зэрэг гол материалуудыг тээвэрлэх ногоон сувгийг нээж, үйл ажиллагаанд тавих хяналтыг чангаруулжээ.

Дөрөвдүгээр сард тус улсын төмөр замаар өдөрт дунджаар 182.6 мянган вагон зорчсон нь өмнөх оны мөн үеэс 10.1 хувиар өссөн үзүүлэлт буюу түүхэн амжилт болсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *