Categories
мэдээ спорт

Европын дотоодын хөлбөмбөгийн улирал өндөрлөлөө DNN.mn

Англи

Хөлбөмбөгийн хамгийн үзүүштэй гэгддэг АПЛ-ийн аваргаар энэ жил Манчестер Сити тодорлоо. Урд жилүүдээ бодвол сүүлчийн тойрог хүртэл аварга нь тодорхойгүй байсан энэхүү тэмцээнд Лондонгийн Арсенал баг МанСити-д тун ширүүн өрсөлдөөн үзүүлж эцсийн мөч хүртэл чичрүүлж чадсан ч гэлээ хоёрхон оноогоор хоцров. МанСитигийн хувьд дөрвөн жил дараалан Английн аварга болсон гэх өвөрмөц амжилтын эзэд болж байна. Гэхдээ тэд Английн цомоо алдсан. Нэг хотын баг болох Манчестер Юнайтед улиралын сүүлчийн тэмцээн Английн цомын финалд тэднийг хожиж аварласнаар улиралаа өндөрлөж байна.

Испани

Энд ялагч нь аль эрт тодорсон. Тэр баг нь “Реал”Мадрид. Испаний аваргын тэмцээнийг энэ жил даруухан баг Жирона чимж Реал, Барселона багуудын араас гуравт бичигдэн дараа улирлын Аваргуудын лигт багтсан нь бас нэг сонин учрал байлаа.

Герман

Бундеслигийн ялагч баг мөн л их эрт тодорсон. Онцлог нь тэр баг мөнхийн аварга гэх Бавари биш Леверкузений Байер байснаараа тун содон. Ердөөсөө Байер баг бүтэн жилийн туршид бүхнийг алмайруулсан гайхалтай баг байлаа. 52 тоглолт дараалан ялагдлын горыг амсаж үзээгүй, гурван том тэмцээний финалд шалгарч хоёрт нь түрүүлсэн гээд л. Улирлын сүүлчийн тэмцээн болох Германы цомд Кайзерслаутернийг ялснаар тэд хос алтан медалийг багийнхаа түүхэнд анх удаа хүзүүдэн үзэж байна.

Франц

Хамгийн бүүдэг, ойлгомжтой гэж дүгнэхүйц тэмцээнд мэдээж нөгөө олон жилийн аварга ПСЖ нь дахиад л аваргалсан. Тэд дотоодын тэмцээндээ ч түрүүлсэн, цомдоо ч түрүүлсэн. Багийн лидер Мбаппегээ өөр баг руу явахын өмнөх бэлэг гэх юм уу даа. Францын Лиг-1-т энэ жил ирсэн нэг сенсааци нь улирлын өмнө хэн ч таамаглаж байгаагүй Брест хэмээх даруухан баг цоорч гуравт жагссанаар дараа улирлын Аваргуудын лигт багтаж буй явдал бөлгөө.

Итали

Энэ жилийн Итали улсын хөлбөмбөгийн аваргаар Милан хотын Интер баг, цомын аваргаар Турин хотын Ювэнтүүс баг тодорч байна. Италичуудын хувьд өнөө жилийн Европын цомуудад оролцсон багууд нь тэгш сайн тоглож өндөр оноо цуглуулсан тул дараа улирлын Аваргуудын лигт таван баг илгээх эрхтэй болсон мөн Аталанта баг Европа лигт Германы Байер Леверкузеныг ялж аваргалсан гэх чимэгтэй улирлаа дуусгаж байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *