Categories
мэдээ спорт

Явган аяллын аваргуудаа тодруулав

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэдийн спортын III их наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд болж явган аялалын төрлийн аваргуудаа тодрууллаа. Жуковын талбайгаас Хүрэл тогоотын ам хүртэл 13 километрийн алхалтын тэмцээнд 20-р хороо буюу Гачуурт тосгоны баг тэргүүн байр эзэлсэн юм. Ингэснээр тус хорооны баг тамирчид нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болсон.

Харин аварга багийг спортын олон улсын хэмжээний мастер Перевалов Алексей ахалсан бөгөөд тэмцээнд 12 хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо. Дашрамд сонирхуулахад, тус наадам спортын явган аялал, хөгжөөнт буухиа, дартас, газрын зураг дээр ажиллах зэрэг төрлөөр болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *