Японы Засгийн газраас “Аюулгүй байдлын зөвлөлийн дарга Ячи Шёотаро энэ сарын 16-20-нд Хятад, Монгол улсад албан ёсны айлчлал хийнэ” гэж мэдэгдлээ. Ячи Шёотаро Хятадын Гадаад хэргийн сайд Ян Цзечитэй уулзалт хийж, Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн ирэх сард тус улсад хийх айлчлалын бэлтгэл ажлын талаар ярилцах аж. Харин Монголд 18-ны өдөр ирж, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшинтэй уулзана.