Categories
гадаад мэдээ

Японд хөрсний нуралтын улмаас 20 гаруй хүн сураггүй болжээ

Токио хотоос баруун өмнө зүгт орших Атами хотод хөрсний нуралт болж, хоёр хүн амиа алдсан талаар NHK мэдээлэв.

Мөн 20 гаруй хүн сураггүй алга болсныг авран хайх ажиллагаа үргэлжилж байна. Аврах ажиллагаа эхэлснээс хойш арав гаруй хүнийг эсэн мэнд олж, эмнэлгийн тусламж үзүүлээд байгаа юм.

Бямба гаригт орон нутгийн цагаар 10:00 цагийн орчимд хөрс гулгаж эхэлснээр наян орчим байшин барилга өртөөд буй. Номхон далайн эрэгт орших Атами хотод сүүлийн өдрүүдэд үргэлжилсэн хүчтэй бороо орж буйгаас хөрс элэгдэж нуралт үүсэхэд хүргэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *