Япон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр өнгөрсөн шөнө 00:15 цагийн үед цунамийн сэрэмжлүүлэг гарч эхэлсэн. Тухайлбал, цунамийн үед унтраастай байсан радио, зурагт шууд автоматаар асч, сувгийн тохируулга автоматаар “NHK” болсон талаар тус нутагт суугаа монгол иргэд хэлж байна.
Цагийн байдлаар гаргасан цунамигийн прогнозоос харвал, Японы Иватэ мужид давалгааны өндөр гурван метр хүрэх бол бусад 30 хот, сууринд нэг метр өндөртэй давалгаа үүсэхийг анхааруулжээ.
Номхон далайн эрэг хавьцаа байгаа бүр иргэдийг хорогдох газар болон өндөрлөг хэсэгт байхыг Японы талаас анхааруулж байгаа аж. Тухайн бүс нутаг орчмоор амьдарч байгаа монголчуудыг анхааралтай болгоомжтой байхыг анхааруулж байна.
Номхон далайн өмнөд хэсэгт далайн гүнд орших Хунга-Тонга-Хунга-Хаапай нэртэй галт уулын дэлбэрснээс АНУ, Япон болон өөр олон улсад цунамигаас сэргийлэх сэрэмжлүүлэг гаргаад буй.