Categories
гадаад мэдээ

Япон улс гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргалаа

Япон Улсын Засгийн газраас даваа гарагаас эхлэн нэгдүгээр сарыг дуустал тус улсад оршин суух эрхгүй гадаадын иргэдэд хилээ хаах шийдвэр гаргасныг өчигдөр мэдээллээ.

Шийдвэрийн хүрээнд тус улсын иргэд болон оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэд хилээр нэвтрэх бөгөөд онгоцонд суухаас 72 цагийн дотор шинжилгээ өгч, 14 хоногийн хугацаанд өөрийгөө тусгаарлах юм байна. Тус улсад Их Британиас гаралтай коронавирусийн шинэ хувилбар бүртгэгдсэн. Баасан гарагт таван тохиолдол, өчигдөр хоёр тохиолдол бүртгэгдсэн тул ийм шийдвэр гаргахад хүрчээ. Коронавирусын шинэ хувилбар нь Их Британиас гаралтай хэмээн үзэж буй бөгөөд бүртгэгдсэн цагаас хойш 40 гаруй улс Их Британиас зорчихыг хязгаарлаад байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *