Монголын Чөлөөт бөхийн холбооны гишүүд өнгөрсөн бямба гаригт хуралджээ. Хуралд 21 аймаг, есөн дүүрэг, зургаан спорт хороо, бөхийн клубүүд, шүүгч, дасгалжуулагч зэрэг 100 гаруй төлөөлөгч оролцжээ. Ээлжит их хурлаар МЧБХ-ны дүрмийн шинэчлэл, удирдах зөвлөл болон бусад зөвлөлүүд, хяналтын хороог шинээр байгуулж цаашдын үйл ажиллагаа ирээдүйн зорилгоо тодорхойлж мөн өнгөрсөн алдаа оноогоо дүгнэн хэлэлцэж ярилцсан байна.
Мөн хурлын үеэр МЧБХ-ны Ерөнхийлөгч Я.Содбаатар өнгөрсөн жилүүдийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг нийт ирсэн төлөөлөгч нарт тайлагнаж, төлөөлөгчдийн санал хүсэлтийг нээлттэй сонслоо. Улмаар холбооны Ерөнхийлөгчөөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарыг улираан сонгосон байна.
Эх сурвалж:www.polit.mn