ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2020 онд 9.994 сая рублийн орлоготой байсан нь өнгөрсөн баасан гаригт нийтлүүлсэн ашиг орлогын мэдүүлэгт дурджээ.
Путин 2019 онд 9.726 сая рубль, өмнөх 2018 онд 8.648 сая рублийн ашигтай байжээ.
Тэгвэл Ерөнхий сайд Михаил Мишустин 2020 онд 199 сая рублийн орлого олсноо мэдүүлсэн байна. БХЯ-ны сайд Сергей Шойгу 15.9 сая рубль, Гадаад хэргийн сайд Сергей Лавров ойролцоогоор 1.,2 сая рубль, Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко 26.3 сая рубль, Сангийн сайд Антон Силуанов 34.9 сая рублийн ашигтай байснаа тус тус мэдүүлжээ