ОХУ-ын олон нийтийн телевиз /ОРТ/-ийн захирал агсан Владислав Листьевийн хүү Александр аавынхаа дурсгалд зориулсан үзэсгэлэнг зохион байгуулах болсон талаараа мэдээлэл хийжээ.
Үзэсгэлэнг ирэх намар гаргахаар төлөвлөжээ.
“Аав маань амьд байсан бол өнөөдөр /2021.V.10/ 65 нас хүрэх байлаа. Телевизийн салбарын зүтгэлтнүүдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, Влад Листьевийн нэрэмжит “Дэлгэцийн баатар” /Герой экрана/ сангаас үзэсгэлэнгийн том төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа” гэж тэрээр өгүүлжээ.
Үзэсгэлэнд сэтгүүлч агсны зураг, баримт бичгүүдээс гадна түүний ажиллаж, хэрэгжүүлж байсан “Үзэл бодол” /Взгляд/ болон бусад нэвтрүүлгийн төслийн талаарх үзэгчдийн сэтгэгдэл зэрэг сонирхолтой үзмэрүүд тавигдах юм байна.
Нэрт сэтгүүлч Владислав Листьев Олон нийтийн сувгийн захирлаар томилогдоод удаагүй байхдаа 1995 оны гуравдугаар сарын 1-нд Москва дах гэрийнхээ орцонд буудуулж амь насаа алдсан юм. Түүний амь насыг хөнөөсөн байхж боллзошгүй захиалагчдын дунд олигарх Борис Березовский, мелиамагнат Владимир Гусинский, тухайн үеийн Ерөнхийлөгч Борис Ельцины хамгаалалтын албыг хариуцаж байсан Александр Коржаков нарын нэрс байдаг юм. Мөн Холбооны зөвлөлийн гишүүн Сергей Лисовскийг ч түүний үхэлд холбоотой хэмээн харддаг ажээ.