Венеусэлийн нийслэл Каракас хотноо олон мянган жагсагч Засгийн газраа огцрохыг шаардаж жагссан байна.
Жагсаалд ойролцоогоор сая хүн нэгдсэн талаар Сөрөг хүчнээс мэдээллээ. Тус улс эдийн засгийн хямралд орж, иргэд цалин, тэтгэвэрээ хугацаандаа авч чадахгүй байгаа юм.
Олон газар хямралаас болж хаалгаа барьж, олон мянган хүн ажилгүй болж ядуучуудын эгнээд шилжиж буй нь Ерөнхийлөгч Николас Мадура болон Засгийн газрын буруу бодлогоос болсон хэмээн жагсагчид үзэж байна.
Цагдаагийнхан жагсаалыг тараахын тулд нулимс асгаруулагч хэрэглэж, хүч хэрэглэсэн аж. Жагсагчид дэлгүүр, худалдааны төвүүдийг тонох, бүлэглэн цагдаагийн биед халдсан олон тохиолдол бүртгэгджээ.
Жагсаалын улмаас олон зам хаагдаж, нийтийн тээврийн үйлчилгээ тасалдахад хүрчээ.