Зул сарын баярын өдөр буюу арванхоёрдугаар сарын 25-нд Энтони Фаучи 80 нас хүрчээ. Энэхүү давхар баярыг тэмдэглэхээр вакцин тариулсан иргэд Фаучигийн ажлын гадаа цугларч, гарч ирмэгц нь төрсөн өдрийн дуу дуулан гэнэтийн бэлэг барьжээ.
Фаучи эмч “Covid-19” цар тахал болон вакцины талаар шинжлэх ухааны үндэслэлтэй, үнэн бодит, итгэж болохуйц мэдээллийг олон нийттэй хуваалцдагаараа хүндлэлийг нь хүлээсэн нэгэн юм. Цахим орчинд тарсан бичлэгт Энтони Фаучи ажлаа тараад гадаа гарахад цугласан олон түүнд баяр хүргэж байгаа нь тодорхой харагдана. Цугласан олон нь ихэвчлэн эмч нар буюу хамгийн эхний ээлжинд вакцин хийлгэсэн хүмүүс гэнэ.
Reddit платформ дээр нэгэн хэрэглэгч “Би Энтони Фаучид талархдаг. Гэхдээ би лав өөрөө түүний насан дээр Америкийн төлөө ингэж их санаа зовохгүй амьдрах юмсан. Фаучи аль хэдийн ХДХВ-ийн эсрэг тэмцэж, АНУ-д хангалттай гавьяа байгуулсан хүн. Би түүнийг өнөөдөр ийм завгүй ажиллах биш, далайн эрэг дээр биеэ наранд шараад хэвтэж байгаасай гэж хүсдэг. Энэ хүн бидний төлөө маш их зүйл хийсэн. Мөн түүнтэй ижил олон баатрууд өдгөө бидний аюулгүй байдал, эрүүл мэнд, шударга цалингийн төлөө өөрийгөө хайрлах завгүй ажиллаж байна” хэмээн бичжээ.