Францын баруун өмнөд хэсэгт орших Биарриц хотод ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний охин Екатерина Тихоновагийн амьдардаг виллагийн хашаан дээр Украины далбааг зурсан байна. Гэрэл зургийг сэтгүүлч Михаил Ткач “Фэйсбүүк” дээрээ хуваалцжээ.
Хашааг чухам хэн ингэж будсан нь тодорхойгүй байна. Гэвч, эл виллаг нь тус хотын нэгэн идэвхтэн Пьер Афнер өөрийн болгон авсан юм байна. Тэрбээр виллагийн бүх хаалга цоожийг нь сольжээ.
Одоо харин эдлэн газарт В.Путиний дэглэмийн хохирогчид, өөрөөр хэлбэл Украины дүрвэгсдийг хүлээн авах байр болгоход бэлэн болсон аж.
Эх сурвалж: Mignews