Categories
гадаад мэдээ

В.Путин, А.Лукашенко нарын хэлэлцээ “Восточный” сансрын буудалд эхэлжээ DNN.mn

ОХУ, Беларусийн Ерөнхийлөгч нар болох Владимир Путин, Александр Лукашенко нар “Восточный” сансрын буудалд хоёр талын ажлын уулзалтаа эхлүүлжээ.

Урьд нь мэдээлж байсанчлан, удирдагчид хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг, мөн Украины байдал болон Барууны хоригийн эсрэг арга хэмжээ авах талаар хэлэлцэнэ. Уулзалтын дараа Ерөнхийлөгч нар хамтарсан хэвлэлийн бага хурал хийхээр төлөвлөжээ. Оросын удирдагчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын тэмдэглэснээр, хэлэлцээний дараа ямар нэгэн баримт бичигт гарын үсэг зурахгүй байна.

В.Путин, А.Лукашенко нар өмнө нь Амар муж дахь “Восточный” сансрын буудлын барилгын ажлын явцтай танилцаж, ажилчидтай уулзжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч сансрын нисэгчдэд төрийн шагнал гардуулсан байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч мөн оросуудад Сансрын нисэгчдийн өдрийн баярын мэнд хүргэж, Орос улс сансрын салбарт тавьсан бүх зорилтдоо хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр тус улс сарыг судлах хөтөлбөрөө сэргээнэ гэж мэдэгдсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *