Өнгөрсөн сарын сүүлээр Украины Ерөнхийлөгчийн болон Киев хотын даргын сонгууль болж өнгөрсөн билээ. Сонгуулийн дүнгээр нийслэл хотын захирагчаар боксын дэлхийн аварга В.Кличко сонгогдсон билээ. Гэвч саналын хуудсыг тоолоход будлиан гарсан хэмээн нэлээд хэл ам гарч байгаа. Тиймээс Украины Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч А.Турчинов саналын хуудсыг дахин тоолох нь зүйтэй хэмээн мэдэгдсэн байна. Энэ саналыг Киев хотын даргад өрсөлдсөн В.Кличко ч дэмжиж байгаа өчигдөр илэрхийлжээ.
Ю.ДЭЛГЭР