Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 11 дүгээр сарын 13-наас 17-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 31.763, мөрдөн байцаалтын 3414 хэрэгт хяналт тавьж, нийт 172 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 91, Өмчлөх эрхийн эсрэг 44, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 10, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 6, Авлига, албан тушаалын болон Хүрээлэн байгаа орчны эсрэг, Хүний амьд явах эрхийн эсрэг тус бүр 5, Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх 2 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.