Энэ сарын 01-ний 08 цагаас энэ сарын 02-ны 08 цаг хүртэлх цаг агаарын тойм…
Цасны зузаан: Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Баян-Өлгийн зүүн хойд, Ховдын хойд, Говь-Алтайн баруун өмнөд, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр цасгүй, бусад нутгаар 0.0-46.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Хяргасд 46.0 см, Сангилд 45.0 см, Түргэн, Малчин, Баруунтуруунд 40.0-41.0 см, Улаангом, Давст, Зүүнговьд 34.0-37.0 см, Сүхбаатарын Түмэнцогтод 33.0 см, Төв аймгийн Борнуурд 30.0 см, бусад хэсгээр 0.0-29.0 см цасан бүрхүүл тогтсон байна.
Хур тунадас: Өнгөрсөн шөнө Хөвсгөлийн Цагааннуурт 0.3 мм цас орсон байна. Бусад нутгаар цас ороогүй.
Агаарын хамгийн их температур: Өчигдөр өдөр ихэнх нутгаар хүйтний эрч 1-14 градусаар суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр -18…-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -12…-17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3…+3 градус, бусад нутгаар -6…-11 градус хүйтэн байв.
Агаарын хамгийн бага температур: Өнгөрсөн шөнө ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр -31…-36 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -25…-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8…-13 градус, бусад нутгаар -16…-23 градус хүйтэн байв.
Cалхи: Ихэнх нутгаар секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 14-18 метр хүрч ширүүссэн гэж ЦУОШГ-аас мэдээлэв.