Categories
мэдээ цаг-үе

Увс аймгийн зарим суманд нийтийг хамарсан арга хэмжээг хориглов DNN.mn

Увс аймаг - Wikiwand

Мал амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалт Ховд аймгийн Мянгад, Баян-Өлгий аймгийн Баяннуур, Увс аймгийн Ховд, Өмнөговь сумдад нэмэгджээ.

Иймд эрсдэлийг бууруулахаар Увс аймгийн Засаг даргын захирамжаар нийтийг хамарсан арга хэмжээ, бэсрэг наадам зохион байгуулахыг тодорхойгүй хугацаагаар хориглохоор боллоо.

Тодруулбал, Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 66 зүйлийн 66.1, Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн дараах захирамжийг гаргасан байна. Үүнд

1. Мал амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалт Ховд аймгийн Мянгад, Баян-Өлгий аймгийн Баяннуур, Увс аймгийн Ховд, Өмнөговь сумдад нэмэгдэж байгаа нь халдвар тархах эрсдэл үүсгэж байгаа тул 2022 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс Ховд, Өмнөговь сумдад, наймдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн бусад сумдад нийтийг хамарсан арга хэмжээ, багийн өдөрлөг, бэсрэг наадам зохион байгуулахыг тодорхойгүй хугацаагаар хориглосугай.

2. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (Ж.Александр), Онцгой байдлын газрын дарга (хурандаа Б.Баттулга) Цагдаагийн газрын дарга (цагдаагийн дэд хурандаа А.Амарбат), Мэргэжлийн хяналтын газрын дарга (Ц.Мөнхбаяр) нарт тус тус үүрэг болгосугай гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *