Categories
мэдээ нийгэм

Увс аймгийн Онцгой комисс хуралдлаа

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Б.Ариунбуян, Увс аймгийн Засаг дарга, онцгой комиссын дарга Д.Батсайхан нараар ахлуулсан Увс аймгийн Онцгой комисс хуралдлаа.

Монгол Улсын Гамшгаас хамгаалах хөтөлбөр, төлөвлөгөө, гамшгаас хамгаалах хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Шадар сайдтай тус аймгийн Засаг даргын байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль болон гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг Увс аймагт явагдаж байна.

Түүнчлэн Увс аймгийн Засаг даргын албан даалгавар, захирамж, ОБГ-ын даргын тушаал, албан бичгийн хүрээнд сумд, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, иргэдэд хүргэж хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. Увс аймгийн 19 сум, гамшгаас хамгаалах 11 алба, 38 мэргэжлийн бэлэн байдлын үзлэгийг хуваарийн дагуу зохион байгуулан явуулаад байна. Үзлэгт 1876 томилгоот бүрэлдэхүүн, 96 автомашин, техник оролцжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *