Газрын тосны бүтээгдэхүүний үлдэгдэл, нөөцийн мэдээгээр улсын хэмжээнд өнгөрсөн 7 хоногийн байдлаар нийт 133, 531 тонн шатахууны нөөцтэй байв. Үүнээс А-80 автобензин 7,457 тонн буюу 45 хоногийн,
- АИ-92 автобензин 41,247 тонн буюу 31 хоногийн,
- АИ-95 автобензин 4,118 тонн буюу 31 хоногийн,
- Дизель түлш 77,791 тонн буюу 28 хоногийн,
- онгоцны түлшний 30 хоногийн нөөцтэй байна.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 61 205 тонн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 1,362 тонн, АИ-92 автобензин 24,812 тонн буюу 26 хоногийн, АИ-95 автобензин 2,474 тонн буюу 34 хоногийн, ДТ 29,775 тонн буюу 27 хоногийн хэвийн нөөцтэй байгаа талаар УУХҮЯ-наас мэдээллээ.