Categories
мэдээ спорт

Өсвөрийн шатарчдын “Их нүүдэл” тэмцээний аварга багууд шалгарлаа

Нийслэл хотын 380 жилийн ойн хүрээнд нийслэлийн Засаг даргын нэрэмжит нийслэлийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын “Их нүүдэл” тэмцээн 10 дугаар сарын 29-нд болж шилгүүдээ шалгаруулав.

Баянгол дүүргийн “Монгени” цогцолбор сургуулийн шатрын танхимд зохион байгуулсан тус тэмцээн гурван үе шаттай явагдсан. Тэмцээний I шат буюу сургуулийн аварга шалгаруулах тэмцээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 6000 гаруй бүлгийн 30 гаруй мянган сурагч, II шат буюу дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд 9 дүүргийн 98 сургуулийн 2376 сурагчид, III шат буюу нийслэлийн шигшээ тэмцээнд 9 дүүргээс шалгарсан 18 багийн 432 хүүхэд уран нүүдэл, оюун ухаанаараа өрсөлдөн аварга шатарчин багууд тодорлоо.

“Их нүүдэл” тэмцээний 1 дүгээр байрт Баянзүрх дүүргийн 33 дугаар сургууль, 2 дугаар байрт Баянгол дүүргийн “Монгени” цогцолбор сургууль, 3 дугаар байрт Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургууль тус тус шалгарлаа.

Энэхүү тэмцээнийг жил бүр зохион явуулснаар хүүхэд багачуудын оюуны чадамжийг дээшлүүлэн, улс эх орон, гадаад дотоодын тэмцээнд тогтмол оролцох боломжийг нээж, олон мянган хүүхдийн оюуны хөгжилд оруулж буй томоохон хөрөнгө оруулалт болж байгааг Нийслэлийн ЗДТГ-ийн Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс онцлов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *