Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

ҮСХ: Төгрөгийн хадгаламж 16.3 хувиар багассан DNN.mn

Нийт мөнгөний нийлүүлэлт 27.5 их наяд төгрөгт хүрч, нэмэгджээ

Төгрөгийн хадгаламж энэ оны 8 дугаар сарын эцэст 12.8 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 470.7 (3.5 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 2.5 (16.3 хувь) их наяд төгрөгөөр багасжээ.

Төгрөгийн хадгаламжийн 89.5 хувь (11.5 их наяд төгрөг) нь иргэдийн, 10.5 хувь (1.3 их наяд төгрөг) нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Харин валютын хадгаламж 4.6 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 43.6 (1 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 457.5 (11.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *