Categories
мэдээ эдийн-засаг

ҮСХ: Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах 333 гэмт хэрэг бүртгэгджээ DNN.mn

Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний есөн сарын байдлаар Монголд бүртгэгдсэн гэмт хэргийн мэдээллийг танилцууллаа.

Энэ оны эхний есөн сард 27.8 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 682 гэм хэргээр буурсан байна. Өнгөрсөн оны есдүгээр сард 3,772 гэмт хэрэг бүртгэгдэж байж. Харин энэ оны өнгөрсөн сард 3,451 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол энэ оны эхний есөн сард 310.7 тэрбум төгрөг байгаагаас 150.1 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлсэн байна. Энэ нь 2022 оны мөн үед учирсан хохирлын хэмжээнээс 51.8 тэрбум төгрөгөөр, нөхөн төлүүлсэн хэмжээнээс 18.6 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт болжээ.

Авлигатай тэмцэх газарт 2023 оны эхний есөн сард 448 авлигын гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 112-оор өссөн үзүүлж аж. Тус өсөлтөд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах 70, хахууль авах 28, хахууль өгөх 19 гэмт хэрэг бүртгэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Жишээлбэл энэ оны гарснаас хойш эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах 333, хахууль авах, 79, хахууль өгөх 41, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах зургаа, үндэслэлгүйгээр хөрөнгөжих 20, хуулийн этгээдийн эрх мэдлээ урвуулан ашиглах 12 гэмт хэрэг бүртгэгджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *