Өнөөдрөөс эхлэн бүх төрлийн барааны худалдаа, үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээг нээж, хэвийн горимоор ажиллуулахаар болсон. Үүнтэй холбогдуулан халдвараас сэргийлэх үүднээс үсчний газрын үйлчилгээний стандартад хэд хэдэн зүйлийг тусгажээ. Үүнд: утас болон интернэтээр урьдчилан захиалга авч үйлчлэх, үс засах суудал хоорондын зай 2-2.5 метрийн зайтай байруулах зэрэг 12 зүйлийг багтаажээ. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд тогтмол шалгалт явуулах бөгөөд шаардлага хангахгүй тохиолдолд үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авах аж.