Categories
мэдээ нийгэм

Усанд осолдсон байж болзошгүй гурван иргэнийг эрэн хайж байна

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 1 дүгээр багийн /аймгийн төвөөс зүүн зүгт 27 км-т/ “Хорин найм” гэдэг газар сумын харьяат иргэн М /39 настай, эрэгтэй/ “Хэрлэн” голд загасчилж яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг 09.16-ны өдрийн 16:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 26 алба хаагч, ар гэрийн 12 хүн, нийт 39 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр 09.24-ний өдөр осолдсон газраас тус багийн “Өгөөмөр” гэдэг газар хүртэл 16 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:15 цагт түр зогсоосон. 09.25-ны өдрийн 06:00 цагт дахин эхлүүлсэн.

Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Наянгаа” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 80 км-т/ “Онон” голын усанд тус сумын харьяат иргэн Б /60 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг 09.19-ний өдрийн 15:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 9 алба хаагч, орон нутгийн 15 иргэн, нийт 24 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр 09.24-ний өдөр Өвөр-Эрээн багийн “Наянгаа” гэдэг газраас “Хурандаа тохой” гэдэг газар хүртэл “Онон” голын эрэг дагуу 25 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:20 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоосон. 09.25-ны өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн.

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн “Дунд нуур гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 75 км-т/ иргэн З-гийн гэрээс Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын харьяат иргэн Д /34 настай, эрэгтэй/ 09.18-ны өдөр хиймэл нуурын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 09.24-ний өдрийн 10:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг 100х30 метрийн хэмжээтэй хиймэл нуурын усанд зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:30 цагт түр зогсоосон. 09.25-ны өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *