Categories
мэдээ нийгэм

Ус түгээх газрууд 15.00-19.00 цагийн хооронд ажиллана

Ус сувгийн удирдах газраас гэр хорооллын худаг, ус түгээх байруудын сар шинийн баяраар ажиллах цагийн хуваарь гаргажээ. Баярын өдрүүдэд цэвэр, бохирын шугам хөлдөх, бохирын шугам бөглөрөх зэрэг аваар осол гарах үед, Ус суваг усжуулах газар болон зөөврийн ус хангамжийн алба, салбаруудын нэгдсэн албадууд дээр гарч байгаа хариуцлагатай жижүүр, инженерүүдэд хандаж болох юм байна. Мөн үйлчилгээний талаарх санал гомдол, дуудлагыг 70157066, 70157016 утсаар авах гэнэ. Харин гэр хорооллын ус түгээх байрууд өнөөдөр буюу шинийн гурванд 15.00-19.00 цаг, шинийн дөрөвнөөс хуучин цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *