Улсын онцгой комисс яг одоо Төрийн ордонд хуралдаж байна. Хурлын дараа Шадар сайд мэдээлэл хийх юм байна.
2020 оны арванхоёрдугаар сарын 26-ны 11:00 цагийн байдлаар шинээр 39 хүний шинжилгээнд коронавирус бүртгэгдэж, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 1121 болоод байна. Үүнээс дотоодын халдвар 656-д хүрээд байгаа юм. УОК-ын хуралдаанаар шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдалтай холбоотой асуудлуудыг хэлэлцэх юм байна.