Categories
мэдээ

Өнөөдөр цагаан бич өдөр

Аргын тооллын наймдугаар сарын 17. Адъяа гариг. Билгийн тооллын 22. Таван шар мэнгэтэй цагаан бич өдөр. Өдрийн наран 05.58 цагт мандаж 20.02 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, эд агуурс авах, сүм дуган сэргээх, бүтээл, туурвил эхлэхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. 

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *