Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр,
эдийн засаг нийгмийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдөр бүх нийтээр
спортыг дэмжих “Улаанбаатар –Марафон” Олон улсын марафон гүйлтийн тэмцээн
боллоо. Мөн “Автомашингүй өдөр” болж байгаатай холбогдуулан зарим
томоохон худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарьт зохицуулалт
хийсэн. Нийслэлийн Засаг даргын “Худалдаа үйлчилгээний зарим
байгууллагуудын ажиллах цагийн хуваарьт зохицуулалт хийх тухай” А/468 дугаар
захирамжаар Баянзүрх дүүргийн “Нарантуул”, “Өгөөмөр”, “Нар мон”, “Сандей
плаза”, Чингэлтэй дүүргийн “Бөмбөгөр 1”, “Бөмбөгөр -2”, “Алтжин бөмбөгөр”
худалдааны төвүүд өнөөдөр ажиллахгүй юм.