Categories
гадаад мэдээ

Өнөөдөр АПЕК удирдагчдын уулзалт эхэлнэ

Өнөөдөр АПЕК-гийн “Удирдагчдын хурлын долоо хоног” эхэлнэ. Тухайн үед эдийн засгийн 21 цогцын удирдагч, сайд нар болон худалдаа аж үйлдвэрийн салбарын зүтгэлтнүүд онлайн хуралд оролцож, “Оролцоо, ажил эрхлэлт, хөгжил, эв нэгдэл” гол сэдвийн хүрээнд халдварын эсрэг тэмцэх арга бодлого, Ази Номхон далайн бүсийн илүү тогтвортой, багтаамжтай хөгжлийн талаар зөвшилцөх юм.

АПЕК-гийн сайд нарын хэмжээний хурал энэ сарын 8, 9-ний өдрүүдэд, АПЕК-гийн удирдагчдын албан бус уулзалт 12, 13-ний өдрүүдэд болж, хурлаар АПЕК-гийн гишүүдийн ирээдүйн хамтын ажиллагааны хэтийн төлөв хийгээд хөгжлийг төлөвлөх юм.

АПЕК-гийн зүгээс 8-нд Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн хэтийн төлөвт үнэлгээ хийж, эдийн засгийн хөгжлийн чиг хандлагын шинэ анализ болон худалдааны хяналт судалгааны тайлан нийтлэн, удирдагчдын долоон хоногийн хуралдаанаар гаргах шийдвэрт иш баримт хангах болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *