“Улаанбаатар дулааны сүлжээ” ХХК-иас дулаан хангамжийн шугам тоноглолд хийх ээлжит засварыг 5 дугаар сарын 16-наас эхэлсэн. Засварын үеэр хуваарийн дагуу хэрэглээний халуун усыг хязгаарладаг юм. Өнгөрсөн удаад Хан Уул дүүргийн 2, 3 дугаар хорооны оршин суугчдын хэрэглээний халуун усыг хязгаарлаад байсан. Тэгвэл, өнөөдрөөс эхлэн дараах байршилд хуваарийн дагуу 6-р сарын 14 хүртэл хэрэглээний халуун усыг хязгаарлаж эхэлжээ.