Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдрөөс дараах байршлуудад халуун ус хязгаарлана

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2021 оны их засвараар дулааны шугамыг шинэчлэн солих ажилтай холбоотойгоор халуун ус хязгаарлах хуваарийн дагуу өнөөдрөөс дараах байршлуудад засвар үйлчилгээ хийнэ.

Тодруулбал,

  1. Говь-2 ХК,
  2. БӨҮРайон,
  3. Буудлын клуб,
  4. Дэлгэрэх хотхон,
  5. Төв цэнгэлдэх,
  6. Хүннү,
  7. Рапид хороолол,
  8. 120 мянгат орчим,
  9. Туулийн хөвөө орчмын орон сууцны хороолол,
  10. Говь ХК,
  11. Натур агро ХХК,
  12. Вокзал орчим,
  13. Төмөр замын эмнэлэг,
  14. УДДТ-76, 81-с хангагддаг хэрэглэгчид,
  15. Төмөр зам орчим,
  16. Зайсан орчмын хэрэглэгчдийн хэрэглээний халуун усыг хязгаарлаж, 10абвгд, 1а, 7а, магистраль шугамд засвар хийх юм байна.

Халуун ус таслах хугацаа 3-12 хоног байна гэдгийг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *