Өнгөрсөн шөнө угаарын хийнд хордсон гэх 11 дуудлагаар 26 хүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн хэмээн Нийслэлийн онцгой комиссоос мэдээллээ.
Мөн зуух дэлбэрсэн нэг дуудлага бүртгэгдсэн байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд хийн халаалт тавиулахаар Дашваанжил компанийн ажилчид ажиллаж байх үед зуух дэлбэрчээ. Уг асуудлыг Дашваанжил компани хариуцан ажиллаж байна.