Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн онд 8148 залуу ажилтай болжээ

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж өнгөрсөн онд оюутан, залуучуудыг ажилд зуучлах, хөдөлмөр эрхлэлтийн талаар сургалт явуулах, хөдөлмөрийн яармаг зохион байгуулах, явуулын хөдөлмөрийн биржийг ажиллуулах зэрэг хөдөлмөр зуучлалын маш олон үйлчилгээг шат дараалалтайгаар зохион байгуулжээ. Бүтээн байгуулагч залуус, Ажлын гараа, Сумын залуус зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлэн залуучуудыг сум орон нутагт нь ажиллуулж туршлага хуримтлуулсан аж. Долоо хоног бүр зуу, зуун залуучууд цагийн болоод байнгын ажлын байранд зуучлагдаж ажилтай орлоготой болж, улс орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцсон гэнэ. Өнгөрсөн 2014 онд 8148 залуу Залуучуудын хөдөлмөрийн төв биржээр зуучлагдан ажилтай боллоо гэсэн сайхан мэдээ дуулдлаа. Гэхдээ үүнд төсөл, хөтөлбөрт хамрагдсан оюутан, залуучуудын тоо ороогүй гэдгийг хэлсэн юм. 2015 онд дээрх тоог хоёр дахин нэмэгдүүлж ажиллах болно гэдгээ Залуучуудын хөдөлмөрийн төв биржээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *