Categories
мэдээ улс-төр

Өнгөрсөн долоо хоногт 11-11 төвд 800 орчим санал гомдол ирсэн байна

Өнгөрч байгаа долоо хоногт “11-11” төв”-д ирсэн төрийн үйлчилгээний цахим машин ажиллахгүй байна гэсэн гомдолд Үндэсний дата төвөөс ТҮЦ машинуудыг үнэт цаасаар цэнэглэх ажлаас шалтгаалан үйл ажиллагаа нь түр саатсан. Одоо бүх ТҮЦ машин хэвийн хэвийн ажиллаж байна гэж хариуллаа.

Өмнөговь аймгийн Ганц модны боомтоор машин гаргахгүй 3-4 хонож байгаа талаар гомдол иржээ. БНХАУ-ын Ганц модны боомтод байрлах нүүрсний хяналтын бүсийг “БЖМ Найзууд” ХХК-ны нүүрс тээврийн жолооч нар нь цалин тавихгүй байна гэсэн шалтгаанаар хяналтын бүсийн хашаа, пүү зэргийг хааж зогссоноос хөдөлгөөн 04 дүгээр сарын 27-ноос зогсч, 140 гаруй нүүрс ачсан машин саатан хүлээж байна. Энэ сааталд гаалийн байгууллагын ажиллагаанаас шалтгаалсан зүйл байхгүй бөгөөд хилийн хяналтын байгууллагуудын ажил болон бусад хөдөлгөөн хэвийн явагдаж байгаа гэсэн хариултыг Гаалийн ерөнхий газраас өгчээ.

Улаан будайн мөнгөө авч чадаагүйгээс заримаж ахуйн нэгж тариалалтаа эхэлж чадахгүй байна гэсэн гомдол цөөнгүй ирсэн байна. Гурилын үйлдвэрүүдээс авлагатай аж ахуйн нэгжүүдэд хаврын тариалалтад шаардагдах үр, шатахуун, ургамал хамгааллын бодисыг урьдчилгаа төлбөргүйгээр гэрээ байгуулан зээл олгох ажлыг Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас зохион байгуулан хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар 6 үйлдвэр 19.4 тэрбум төгрөгийн өглөгтэй байгаа нь 4 дүгээр сарын 27-ныхоос 2.0 тэрбумаар буурсан гэж Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас мэдэгдлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *