Үнэт цаасны арилжаагаар 2022 оны эхний хагас жилд 246.6 их наяд төгрөгийн гүйлгээ хийж, 154.1 сая ширхэг үнэт цаас арилжжээ.
Энэ нь өмнөх оны мөн үеэс гүйлгээ 372.6 (60.2%) тэрбум төгрөгөөр, арилжсан үнэт цаас 209 (57.6%) сая ширхгээр буурсан болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Үнэт цаасны гүйлгээ зургаадугаар сард 59.2 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 25.3 (29.9%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 52.1 (8.3 дахин) тэрбум төгрөгөөр өсжээ.
Түүнчлэн арилжсан үнэт цаас 16.5 сая ширхэг болж, өмнөх сараас 1.9 (10.3%) сая ширхгээр, өмнөх оны мөн үеэс 6.0 (26.5%) сая ширхгээр буурсан байна.
График. Үнэт цаасны гүйлгээ, арилжсан үнэт цаас, сараар
Хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг илэрхийлэх ТОП-20 дундаж индекс энэ оны зургаадугаар сард 33,867.2 нэгж болж, өмнөх сараас 1,282.7 нэгжээр буурч, өмнөх оны мөн үеэс 845.5 нэгжээр өссөн байна.
График 2. ТОП-20 дундаж индекс, сараар
Мөн хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаниудын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ энэ оны зургаадугаар сард 4.8 их наяд төгрөг болж, өмнөх сараас 96.2 (2%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны