Categories
мэдээ нийгэм

Өндөр өртөгтэй мэс заслыг даатгалаар санхүүжүүлж эхлээгүй байна

Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээнд өндөр өртөгтэй мэс заслын тусламж, үйлчилгээнд шаардагдах зарим эмнэлгийн хэрэгсэл, протезийн үнийн хөнгөлөлтөд хамаарах Эрүүл мэндийн сайдын 2014 оны 380 дугаар тушаал гарсан. Энэхүү тушаалд “Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих өндөр өртөг бүхий мэс заслын тусламж, үйлчилгээнд шаардагдах зарим эмнэлгийн хэрэгсэл, протезийн жагсаалт”-ыг батлан 2015 оны нэгдүгээр сарын 1-ээс мөрдөхөөр шийдвэрлэсэн. Гэхдээ яг одоо хэрэгжиж эхлээгүй байгаа аж. Гурван сайдын хамтарсан тушаал гарсаны дараа энэ ажил эхлэх юм байна.

Энэ шийдвэр хэрэгжиж эхэлснээр даатгуулагч өндөр өртөгтэй мэс засал хийлгэсэн тохиолдолд тухайн мэс засалд шаардагдах зарим эмнэлгийн хэрэгсэл, протезийн үнийн тодорхой хэсгийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх юм. Өндөр өртөгтэй мэс заслын тусламж, үйлчилгээнд дараах мэс засал хамаарагдана гэсэн. Тодруулбал, зүрхний төрөлхийн гажгийн, зүрхний олдмол гажгийн, зүрхний ишемит өвчний үеийн, артерийн судасны эмгэгүүдийн үеийн, тархи мэдрэлийн, бүдүүн шулуун гэдэсний, бөөрний, чих, хамар, хоолойн, гэмтэл, бэртлийн, ерөнхий, эрхтэн, хиймэл эрхтэн суулгах мэс засал зэрэг болох юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *