Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуулийн цэцийн шинэ гишүүд үнэмлэхээ гардан авлаа DNN.mn

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.11.17) Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон Л.Өлзийсайхан, О.Мөнхсайхан, Э.Энхтуяа нарыг хүлээн авч уулзаж, үнэмлэхийг нь гардуулан өглөө.

Тэрбээр, та бүхэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулахаас эхлээд хэлэлцэн, батлах хүртэлх бүх үе шатанд оролцсон. Үндсэн хуулийн үзэл санаа, үнэт зүйлийг сахин хамгаалах, бэхжүүлэхэд хичээн ажиллана гэдэгт итгэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн” гэж заасан. Үндсэн хуулийн цэц төвийг сахисан, бие даасан, хараат бус байх ёстой. Энэхүү үүргээ ухамсарлаж, чин үнэнчээр ажиллах мэдлэг чадвар, ёс суртахуунтай, эрх зүйч, хуульчид томилогдсон гэдэгт итгэж байна. Цаашид Үндсэн хуулийн цэцийн тухай хуулиа төгөлдөршүүлэн, хүний үндсэн эрхийг хамгаалах эрх зүйн шинэчлэлийн эхлэлийг Та бүхэн тавьж байна гээд шинээр томилогдсон Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд амжилт хүслээ УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

3 replies on “Үндсэн хуулийн цэцийн шинэ гишүүд үнэмлэхээ гардан авлаа DNN.mn”

I am really loving the theme/design of your blog. Do you ever run into any web browser compatibility issues?
A handful of my blog readers have complained about my blog not
working correctly in Explorer but looks great in Opera.

Do you have any solutions to help fix this issue?

Howdy would you mind stating which blog platform you’re working with?
I’m going to start my own blog in the near future but I’m having a hard time making a decision between BlogEngine/Wordpress/B2evolution and Drupal.
The reason I ask is because your layout seems different
then most blogs and I’m looking for something completely unique.

P.S My apologies for being off-topic but I had
to ask!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *