Categories
мэдээ нийгэм

“Үндсэн хууль ба Хүний эрх” эрдэм шинжилгээний хурал болно

Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг угтаж аймгийн ИТХ, ЗДТГ хамтран “Үндсэн хууль ба Хүний эрх” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг анх удаа зохион байгуулах гэж байна.

Хурал энэ сарын 10-нд болох бөгөөд Эрдэнэт хотын эрдэмтэн, докторууд дээрх сэдвээр илтгэл танилцуулна. Эрдэм шинжилгээний хурлын гол зорилго нь Үндсэн хуулийн үзэл баримтлал, хүний эрхийн ач холбогдлыг иргэдэд сурталчлан таниулах, хүүхэд залуучуудад Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл төлөвшүүлэхэд чиглэж байна.

“Үндсэн хууль ба Хүний эрх” эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын гавьяат хуульч, аймгийн тойргийн нотариатч С.Цэгмэд “Үндсэн хууль-Монголын ард түмний оюуны бүтээл болох нь”, Хуульч, доктор Б.Гүнбилэг “Монгол Улсын Үндсэн хууль: Үзэл баримтлал, хүмүүнлэг нийгэм” сэдвээр илтгэл танилцуулна. Тус хуралд нийт 10 илтгэгч 9 илтгэл танилцуулах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *