“Чингис хаан кап 2016” сагсан бөмбөгийн олон улсын тэмцээн өчигдөр буюу есдүгээр сарын 7-нд эхэллээ. Энэхүү тэмцээнийг Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж байна. ОХУ-ын Буриад, ӨМӨЗО-ы Хөх хот, БНАСАУ, БНСУ-ын “Eagles” баг, манай үндэсний шигшээ I, II, залуучууд, оюутны шигшээ гэсэн найман баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөх аж. Тухайлбал, “А” хэсэгт орсон Монгол Улсын залуучуудын шигшээ эхний тоглолтоо Буриадын багтай хийж, эхний хожилоо авлаа.
Эхний тоглолтод залуучуудын шигшээ багийн тамирчин А.Бямбадорж 20 оноо авч багаа тэргүүлсэн байна. Монгол улсад анх удаа зохиогдох Азийн оюутны АШТ-ий бэлтгэлээ манай улсын тамирчид хоёр сарын хугацаанд хангасан юм.Талбайд гарч тоглосон11 тоглогч бүгд оноо авч багаа хожилд хүргэжээ. Мөн манай багийн хамгаалалт үнэхээр магтууштай байлаа хэмээн дасгалжуулагч нар ярьж байв.
Монгол улсын үндэсний I шигшээ баг эхний тоглолтоо ӨМӨЗО-ы Хөдөө аж ахуй их сургуулийн шигшээтэй хийлээ. Манай улсын шигшээ багийн гол тоглогч болох ОУХМ Т.Санчир, Б.Билгүүн, Г.Баттөр, О.Сэргэлэн нар тус тоглолтод оролцсонгүй өнжсөн байна. Мөн үндэсний шигшээгийн дасгалжуулагч О.Баярцогт тоглолтод багаа авч гараагүй юм. Гэхдээ манай тамирчид ӨМӨЗО-ы багийг 70 оноогоор илт илүүрхэн хожлоо. Тус тоглолтод Б.Мөнхболд алсын зайнаас 11 шидэлтээ байнд нь тусгаж, 33 оноо авч багаа тэргүүллээ. Мөн Д.Дэлгэрням 23 оноо, найман удаа самбараас бөмбөг авчээ.
Харин “В” хэсэгт Монголын үндэсний II шигшээ, БНСУ-ын мэргэжлийн лигийн “Eagles” багтай учраа таарлаа. “Eagles” багийн хувьд зарим тоглогч нь БНСУ-аас хараахан ирж амжаагүй байгаа юм. Тоглолт эхнээсээ өрсөлдөөнтэй болсон. Манай улсын үндэсний шигшээ II багийн хувьд будагтай талбай, самбар дор илүүрхэж байсан бол “Eagles” баг алсын зайн шидэлтээр илүү байсан юм. Гуравдугаар үед “Eagles” баг 13 оноогоор тэргүүлж, эхэлсэн ч өрсөлдөгч баг хамгаалалтаа нямбай хийсэн юм. Улмаар давуу талаа ашиглан тоглосоор оноог зөрүүг арилгаж чадсан байна. Шийдвэрлэх дөрөвдүгээр үе маш их өрсөлдөөнтэй эхэлсэн юм. Хоёр баг ээлжлэн онооны тэргүүллээ солилцож, эцсийн мөчид “Eagles”-ийн Хон Сэй Ён алсын зайн шидэлтээ оновчтой болгон 79:78-аар багтаа хагас бөмбөгний тэргүүлэл авчирлаа. Ийнхүү “Eagles” баг тэмцээний эхний хожлоо авав. Тэд өнөөдөр БНАСАУ-ын багтай тоглох аж. Тус тоглолт Хон Сэй Ён 31 оноогоор багаа тэргүүлсэн бол Ким Хён Жун 24 оноо авчээ. Манай багаас Э.Дорж-Арилд 16 оноо авсан байна.
2017 оны дэлхийн оюутны их наадамд оролцох Монгол улсын оюутны шигшээ эхний тоглолтоо БНАСАУ-ын шигшээтэй хийв. БНАСАУ-ын шигшээ өнгөрсөн жил тус тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн бол манай залуус анх удаа нэг баг болж, тэмцээнд оролцож байгаа аж. Манай залуусаас туршлага хамаагүй илүү БНАСАУ-ын баг тоглолтын эхнээс тэргүүлсээр тэмцээний эхний хожлоо авсан байна.”Чингис хаан кап 2016″ сагсан бөмбөгийн олон улсын тэмцээн өчигдөр буюу есдүгээр сарын 7-нд эхэллээ. Энэхүү тэмцээнийг Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж байна. ОХУ-ын Буриад, ӨМӨЗО-ы Хөх хот, БНАСАУ, БНСУ-ын “Eagles” баг, манай үндэсний шигшээ I, II, залуучууд, оюутны шигшээ гэсэн найман баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөх аж. Тухайлбал, “А” хэсэгт орсон Монгол Улсын залуучуудын шигшээ эхний тоглолтоо Буриадын багтай хийж, эхний хожилоо авлаа.
Эхний тоглолтод залуучуудын шигшээ багийн тамирчин А.Бямбадорж 20 оноо авч багаа тэргүүлсэн байна. Монгол улсад анх удаа зохиогдох Азийн оюутны АШТ-ий бэлтгэлээ манай улсын тамирчид хоёр сарын хугацаанд хангасан юм.Талбайд гарч тоглосон11 тоглогч бүгд оноо авч багаа хожилд хүргэжээ. Мөн манай багийн хамгаалалт үнэхээр магтууштай байлаа хэмээн дасгалжуулагч нар ярьж байв.
Монгол улсын үндэсний I шигшээ баг эхний тоглолтоо ӨМӨЗО-ы Хөдөө аж ахуй их сургуулийн шигшээтэй хийлээ. Манай улсын шигшээ багийн гол тоглогч болох ОУХМ Т.Санчир, Б.Билгүүн, Г.Баттөр, О.Сэргэлэн нар тус тоглолтод оролцсонгүй өнжсөн байна. Мөн үндэсний шигшээгийн дасгалжуулагч О.Баярцогт тоглолтод багаа авч гараагүй юм. Гэхдээ манай тамирчид ӨМӨЗО-ы багийг 70 оноогоор илт илүүрхэн хожлоо. Тус тоглолтод Б.Мөнхболд алсын зайнаас 11 шидэлтээ байнд нь тусгаж, 33 оноо авч багаа тэргүүллээ. Мөн Д.Дэлгэрням 23 оноо, найман удаа самбараас бөмбөг авчээ.
Харин “В” хэсэгт Монголын үндэсний II шигшээ, БНСУ-ын мэргэжлийн лигийн “Eagles” багтай учраа таарлаа. “Eagles” багийн хувьд зарим тоглогч нь БНСУ-аас хараахан ирж амжаагүй байгаа юм. Тоглолт эхнээсээ өрсөлдөөнтэй болсон. Манай улсын үндэсний шигшээ II багийн хувьд будагтай талбай, самбар дор илүүрхэж байсан бол “Eagles” баг алсын зайн шидэлтээр илүү байсан юм. Гуравдугаар үед “Eagles” баг 13 оноогоор тэргүүлж, эхэлсэн ч өрсөлдөгч баг хамгаалалтаа нямбай хийсэн юм. Улмаар давуу талаа ашиглан тоглосоор оноог зөрүүг арилгаж чадсан байна. Шийдвэрлэх дөрөвдүгээр үе маш их өрсөлдөөнтэй эхэлсэн юм. Хоёр баг ээлжлэн онооны тэргүүллээ солилцож, эцсийн мөчид “Eagles”-ийн Хон Сэй Ён алсын зайн шидэлтээ оновчтой болгон 79:78-аар багтаа хагас бөмбөгний тэргүүлэл авчирлаа. Ийнхүү “Eagles” баг тэмцээний эхний хожлоо авав. Тэд өнөөдөр БНАСАУ-ын багтай тоглох аж. Тус тоглолт Хон Сэй Ён 31 оноогоор багаа тэргүүлсэн бол Ким Хён Жун 24 оноо авчээ. Манай багаас Э.Дорж-Арилд 16 оноо авсан байна.
2017 оны дэлхийн оюутны их наадамд оролцох Монгол улсын оюутны шигшээ эхний тоглолтоо БНАСАУ-ын шигшээтэй хийв. БНАСАУ-ын шигшээ өнгөрсөн жил тус тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн бол манай залуус анх удаа нэг баг болж, тэмцээнд оролцож байгаа аж. Манай залуусаас туршлага хамаагүй илүү БНАСАУ-ын баг тоглолтын эхнээс тэргүүлсээр тэмцээний эхний хожлоо авсан байна.