Орчин цагийн номын сан үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой өнөөдөр тохиож байна. Арга хэмжээний үеэр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан Нийслэлийн дээд шагнал Хангарди одонг Үндэсний номын сангийн хамт олонд гардууллаа.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар Үндэсний номын санг Нийслэлийн Хангарди одонгоор шагнах, Хүүхдийн номын санг нэрт зохиолч Бөхийн Баастын нэрэмжит болгох, ардын хувьсгалын анхны 7-ны нэг Д.Сүхбаатарын төрсөн газрын буурь бүхий БЗД-ийн 12- р хорооны нутаг дэвсгэрт Засаг даргын тамгын газартай хамтран номын сан байгуулахаар шийдвэрлэсэн юм.