Үндэсний номын сангийн шинэ байрны нээлт ирэх даваа гаригт буюу тавдугаар сарын 27-ны 11:40 цагт товлогджээ.
Шинэ барилга нь Сүхбаатар дүүргийн зүүн талд, АНУ-ын ЭСЯ-ны урд байрлаж байна.
Үндэсний Номын Сангийн шинэ барилга нь орчин үеийн дэд бүтэц, техник технологи бүхий 11 давхар, чөлөөт сонголт бүхий төрөлжсөн уншлагын 16 танхимтай, 530 хүнд нэгэн зэрэг үйлчлэх боломжтой, шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн ололтод тулгуурласан сан хөмрөг, үйлчилгээтэй, уншигчдын тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлсэн, олон улсын номын сангийн стандарт шаардлагад нийцсэн барилга болж байгаа юм.