Categories
мэдээ нийгэм

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 80 хувьтай байна

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчдийн суудлыг 55 жилийн дараа шинэчилж байгаа 12 мянган суудал шинээр суурилуулахаас 4500 нь бэлэн болсон байна. Долдугаар сарын 7 гэхэд суурилуулж дуусгахаар ажиллаж байгаа гэнэ. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дотно болон гадна засал чимэглэлийн ажил ид үргэлжилж байгаа аж. 

Хүй долоон худагийг Монгол наадмын төв болгох бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн жилийн наадмын өмнө эхэлсэн. Энэ жил үргэлжилж, 500 автомашины зогсоол, нийтийн бие засах газар, явган хүний зам талбай зэргийг нэмж байгуулжээ. “Улаанбаатар-Амгалан” өртөөнөөс Давааны өртөө хүртэл төмөрзамын автобус өдөрт 4 удаа явах бөгөөд 60 гаруй км урттай энэ замд 60 орчим минут зарцуулж байгаа аж. Давааны өртөөнөөс морь барианы талбай хүртлэх 2,3 км замд Монголд үйлдвэрлэсэн “Эко” автобус наадамчин олонд үнэ төлбөргүй үйлчилэх гэнэ. Хүй долоон худагт автозогсоол, үйлчилгээний талбайг морь барианы газартай холбосон засмал зам барих ажил ид хийгдэж байна. Төв цэнгэлдэх болон Хүй долоо худагийн наадмын бэлтгэл ажил 80 хувьтай байна. Бэлтгэл ажлыг чанартай гүйцэтгэж, долдугаар сарын 5 гэхэд дуусгах гэнэ. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *