Categories
мэдээ нийгэм

Унадаг дугуйгаа алдсан хохирогчдыг хайж байна DNN.mn

Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид 2023 оны 07 дугаар сараас хойш Баянзүрх дүүргийн 6, 7, 8, 15 дугаар хороо, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс удаа дараагийн үйлдлээр унадаг дугуй хулгайлсан гэх Т, Б нарын үйлдлийг илрүүлэн шалгаж байна.

Урьдчилсан байдлаар 13 удаагийн үйлдлээр 15 ширхэг унадаг дугуй хулгайлсан нь тогтоогдож байна.

УНАДАГ ДУГУЙ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ ҮЙЛДЛҮҮД

1. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Central tower”-ийн дугуйн зогсоолын орчмоос 27.2 инчийн хар цэнхэр өнгөтэй унадаг дугуй /2023 оны 04 дүгээр сард/

2. Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Парадоксийн автобусны буудал “Love” нэртэй автобусны буудлын орчмоос 29 инчийн хар арамтай, цэнхэр өнгийн спорт рүльтэй /2023 оны 07 дугаар сарын эхээр/

3. Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 1000 нэрийн барааны дэлгүүрийн хойд талын байрны орцны үүднээс улаан хар өнгийн 27,5 инчийн унадаг дугуй /2023 оны 07 дугаар сарын эхээр/

4. Баянгол дүүргийн нутаг дэвсгэр “Андууд” худалдааны төвийн замын эсрэг талын байрны орцны үүднээс хөх хар өнгийн 29 инчийн унадаг дугуй /2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр/

5. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Бөмбөгөр худалдааны төвийн автобусны буудлын хойд талаас ногоон хар өнгөтэй 27.5 инчийн унадаг дугуй /2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр/

6. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Мөнгөн завъяа” дэлгүүрийн замын эсрэг талаас улаан өнгийн 29 инчийн унадаг дугуй /2023.07.12-ны өдөр/

7. Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Офицерын ойролцоо “Х апартмент” хотхоны орцны үүднээс улаан хар өнгийн 26 инчийн дугуй, цагаан цэнхэр өнгийн 27.5 инчийн унадаг дугуй /2023 оны 07 дугаар сарын 03, 04-ний үед/

8. Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Бөхийн өргөөний гаднаас 26 инчийн Хtreme жижиг саарал өнгийн дугуй /2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр /

9. Баянзүрх дүүргийн 7-р хороо Шөлөндөөгийн урд талын байрнаас улаан өнгийн 29 инчийн дугуй, 30-р байрны урдаас саарал өнгийн 29 инчийн дугуй /2023.07.12-ны орой/

10. Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 6/б байрны орцны гаднаас саарал өнгөтэй цэнхэр оруулгатай 27,5 инчийн унадаг дугуй /2023.07.12-ны орой/

11. Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр хороон байрны гаднаас цагаан өнгийн 29 инчийн унадаг дугуй /2023 оны 06 дугаар сарын сүүлээр 28-29-ний өдрийн орчим/

12. Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо “Hard Rock” төвийн зүүн талын байрнаас хар өнгийн арамыг нь будсан 29 инчийн шаргал өнгийн спорт үрүүлтэй дугуй /2023 оны 07 дугаар сарын 07-ны үед/

13. Баянзүрх дүүргийн 25-р хороо Натур худалдааны төвийн урд талын байрнаас цагаан өнгийн 29 инчийн унадаг дугуй, хар цэнхэр өнгийн 27 инчийн дугуйг /2023 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нийг шилжих шөнө/ тус тус хулгайлан зарим дугуйг бусдад зарж борлуулсан гэх.
Одоогийн байдлаар тус этгээдүүдээс “Wake” брендийн хар улаан өнгийн 27,5 инчийн унадаг дугуй, “Wake” брендийн улаан өнгийн 29 инчийн унадаг дугуй, Giern брендийн 26,2 инчийн хар хөх унадаг дугуй, “Wolf” брендийн 27,5 инчийн унадаг дугуй, “Cube” брендийн саарал өнгийн 29 инчийн унадаг дугуй зэргийг хураан авч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Тус хэргийн талаар болон унадаг дугуйгаа хулгайд алдсан иргэд дараах утсаар холбоо барина уу.
Утасны дугаар: ( 94945413, Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ө.Төгөлдөр 85630060, )

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *