Өмнөговь, Дорноговь аймагт уул уурхай, зам, барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалт, төрийн байгууллагын албан томилолтоор зорчих иргэн, хуулийн этгээд дараах бичиг баримтыг бүрдүүлж, УОК-ын Шуурхай штабт хүсэлт гаргаж зөвшөөрлийн дагуу зорчихоор болжээ. Үүнд,
- Өргөдөл болон албан бичгээр хүсэлтээ ирүүлэх. Өргөдөл, албан бичигт зорчих зорилгоо тодорхой дурьдах. Холбоо барих хүний байнга ашиглагдах, 24 цагаар нээлттэй байх утасны дугаарыг заавал бичих
- Зорчих тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /Улсын дугаар, марк/
- Зорчих хүн бүрийн иргэний бичиг баримтын хуулбар, вакцины II тунд хамрагдаад 14-өөс дээш хоносныг гэрчлэх бичиг, өвдөөд эдгэсэн бол эмчийн магадлагаа /4 сарын доторх/-г заавал бүрдүүлнэ.
Харин хүндэтгэн үзэх шалтгаан/эмнэлгийн тусламж, үйлчилгээ, буяны ажил/-аар зорчих, харьяаллын болон байнгын оршин суух хаягтаа ирэх, очих иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэр /хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл, бараа материал, өвс, малын тэжээл/-ийн зорчих зөвшөөрлийг Өмнөговь, Дорноговь аймгийн Онцгой комиссоос олгох аж.