Categories
гадаад мэдээ

Өмнөд Африкт коронавирусийн шинэ хувилбар илэрчээ

Британийн судлаачид Африкийн Ботсвани улсад анх илэрсэн “Ковид-19” вирусийн хувилбар нь хамгийн олон мутацитай болохыг тогтоожээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ хувилбарыг В1.1.529 хэмээн нэрлэжээ.

Одоогоор энэ хувилбараар халдварласан 77 тохиолдол бүртгэгдсэнээс 90 гаруй хувь нь Африкаас илэрсэн байна. Хонконгт нэг тохиолдол бүртгэгдсэн нь Өмнөд Африкаас ирсэн хүнээс илэрчээ.

“Нью-Таймс” сонины мэдээлж байгаагаар энэ шинэ хувилбар нь судлаачдын тооцоолж байснаас илүү хоруу чанартай, халдварлах чадвар өндөр, одоогийн байдлаар 30 мутацитай гэж тогтоогдсон байна. Үүний зэрэгцээ вирусний эсрэг вакцинд тэсвэртэй байж болзошгүй юм байна.

Одоогоор вирусийн энэ хувилбар Британид бүртгэгдээгүй боловч тус улсын Засгийн газар эрсдэлээс сэргийлэх үүднээс Африкийн зургаан оронд аяллын хориг тавилаа.

Өнөөдрийн байдлаар л гэхэд Британид коронавирусийн 47 мянган тохиолдол шинээр бүртгэгджээ. 51 сая хүн амтай тус улсын нийт иргэдийн 80 хувь нь вакцины бүрэн тунд хамрагдсан хэдий ч сүүлийн өдрүүдэд шинэ тохиолдлын тоо огцом өсч байгааг олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *